Захиалгаар үйлдвэрлэнэ

Ачааны лифт

Үйлдвэр, агуулах, худалдааны барилгын ачааны жин, хэмжээ, зөөвөрлөх давтамжид тохируулан сонгоно.

Ачааны лифтээр модон хайрцаг тээвэрлэж буй ажилчид

Зориулалт

Ямар барилгад тохирох вэ?

  • Үйлдвэр
  • Агуулах
  • Худалдааны төв

Сонголт

Юуг сонгох вэ?

  • Даац, кабин, хаалганы хэмжээ
  • Ачаа зөөвөрлөх давтамж, ашиглалтын орчинд тохирох хийц

Техникийн уулзалт

Үнийн санал гаргахад шаардлагатай мэдээлэл

  • Шахтын дотор хэмжээ, худгийн гүн, бүтээцийн бэлэн байдал
  • Даац, хурд, зогсолтын тоо, ашиглалтын ачаалал
  • Цахилгаан хангамж, техникийн өрөө, барилгын ажлын бэлэн байдал

Даац, хурд, хэмжээ, хийцийн боломжийг үйлдвэрлэгчийн албан ёсны каталог болон талбайн бодит хэмжилтэд тулгуурлан сонгоно.

Үйлдвэрлэгч

Техникийн үзүүлэлт, төсөв, тээврийг харьцуулна

Доорх үйлдвэрлэгчдийн боломжит хэмжээ, даац, хурд, хийцийг төслийн нөхцөлтэй харьцуулна.

FUJI Precision үйлдвэрлэгчийн лого
БНХАУ

FUJI Precision

Орон сууц, үйлчилгээний төв, үйлдвэр зэрэг барилгад шаардлагатай үзүүлэлт, төсөвт нийцэх хувилбарыг сонгоно.

Үйлдвэрлэгчийн тухай
ASIA FUJI үйлдвэрлэгчийн лого
БНХАУ

ASIA FUJI

Шахтын хэмжээ, даац, хурд, кабин, хаалга, удирдлагын шаардлагад нийцэх хувилбарыг сонгоно.

Үйлдвэрлэгчийн тухай

Гүйцэтгэсэн төслүүд

Энэ төрлийн тоног төхөөрөмж суурилуулсан төслүүд

Худалдаа, үйлчилгээний төвСонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Толгойтын зам дагуу

“Би Энд Ти Юнити” ХХК-ийн худалдаа, үйлчилгээний төв

Толгойтын зам дагуух 3 давхар худалдаа, үйлчилгээний төвд 4 урсдаг шат, 1 ачааны цахилгаан шат нийлүүлж, угсарч суурилуулсан.

Төслийг үзэх
Үйлдвэрийн барилгаБаянгол дүүрэг, 20 дугаар хороо, ДСАА-4 тоот

“Мон Лабель” ХХК-ийн үйлдвэрийн барилга

Үйлдвэрийн зориулалттай 5 давхар барилгад 5 тонн даацтай 1 карго цахилгаан шат нийлүүлж, угсарч суурилуулсан.

Төслийг үзэх

Шууд холбоо

Захиалгынхаа талаар ярилцъя

Шахтын зураг, давхрын тоо, төлөвлөсөн даац, ашиглалтын зориулалтын мэдээллээ шууд хэлж болно.