Шинэ барилгын төсөл

Хэмжилтээс угсралт, суурилуулалт хүртэл

Төгс Бүтээн Босголт шинэ барилгын лифтний хэмжилт, техникийн сонголт, үйлдвэрийн захиалга, тээвэр, угсралт, суурилуулалтыг дарааллаар зохион байгуулна.

Төслийн талаар ярилцах

Зургаан үе шат

Ажил бүр батлагдсан дарааллаар үргэлжилнэ

Захиалагч, барилгын баг, үйлдвэрлэгчийн ажлыг үе шат бүрд уялдуулна.

  1. Уулзалт

    Барилгын зориулалт, төсөв, хэрэгжүүлэх хугацаа, үндсэн шаардлагыг ярилцана.

  2. Талбайн хэмжилт

    Шахтын дотор хэмжээ, худгийн гүн, цахилгаан хангамж, талбайн бэлэн байдлыг шалгана.

  3. Техникийн сонголт

    Даац, хурд, зогсолтын тоо, хаалга, кабин, үйлдвэрлэгчийг сонгоно.

  4. Үйлдвэрлэл

    Батлагдсан техникийн үзүүлэлт, гэрээний дагуу үйлдвэрт захиална.

  5. Тээвэр

    Үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүнийг тохирсон маршрутаар Монголд тээвэрлэнэ.

  6. Угсралт, суурилуулалт

    Шахт болон талбайн бэлэн байдлыг шалгасны дараа угсарч, суурилуулна.

Эхний уулзалтад

Бэлтгэх зураг, мэдээлэл

  • Барилгын зориулалт ба давхрын тоо
  • Барилгын архитектур, бүтээцийн зураг, шахтын бодит хэмжээ
  • Төлөвлөсөн даац, хурд, зогсолтын тоо
  • Цахилгаан хангамж, техникийн өрөөний нөхцөл
  • Зорчигч, ачааны зориулалт, ашиглалтын ачаалал
  • Барилгын ажлын явц, талбай бэлэн болох төлөвлөсөн огноо

Төслийн ерөнхий хугацаа

Ердийн захиалга 2–3 сарын хугацаатай

БНХАУ-аас захиалах ердийн лифтний үйлдвэрлэл, тээвэр, угсралтын ерөнхий хугацаа.

БНХАУ-аас захиалах ердийн лифтний үйлдвэрлэл, тээвэр, угсралт нийтдээ ойролцоогоор 2–3 сар үргэлжилнэ. Техникийн үзүүлэлт, гэрээ батлагдсанаас хойш үйлдвэрлэл 30 хоног, үйлдвэрээс гарснаас хойш тээвэр 15–30 хоног, шахт болон талбай бэлэн болсноос хойш угсралтад 8 ба түүнээс дээш хоног шаардагдана. Эцсийн хуваарийг захиалгын онцлогоос хамаарч төсөл бүрд тусад нь батална.

Шууд холбоо

Барилгын ажлын явцаа ярилцъя

Барилгын ажил эхэлсэн байсан ч шахтын бодит хэмжилт хийж, техникийн сонголтыг тодорхойлох боломжтой.