Захиалгаар үйлдвэрлэнэ

Зорчигчийн лифт

Орон сууц, оффис, зочид буудал, олон нийтийн барилгад зориулан даац, хурд, кабин, хаалгыг төслийн нөхцөлөөр сонгоно.

ASIA FUJI зорчигчийн лифтний бүхээгийн гурван өнгөлгөөний сонголт

Зориулалт

Ямар барилгад тохирох вэ?

  • Орон сууц
  • Оффис
  • Зочид буудал
  • Үйлчилгээний барилга

Сонголт

Юуг сонгох вэ?

  • Техникийн өрөөтэй эсвэл өрөөгүй хийц
  • Кабин, хаалга, удирдлагын сонголт

Техникийн уулзалт

Үнийн санал гаргахад шаардлагатай мэдээлэл

  • Шахтын дотор хэмжээ, худгийн гүн, бүтээцийн бэлэн байдал
  • Даац, хурд, зогсолтын тоо, ашиглалтын ачаалал
  • Цахилгаан хангамж, техникийн өрөө, барилгын ажлын бэлэн байдал

Даац, хурд, хэмжээ, хийцийн боломжийг үйлдвэрлэгчийн албан ёсны каталог болон талбайн бодит хэмжилтэд тулгуурлан сонгоно.

Үйлдвэрлэгч

Техникийн үзүүлэлт, төсөв, тээврийг харьцуулна

Доорх үйлдвэрлэгчдийн боломжит хэмжээ, даац, хурд, хийцийг төслийн нөхцөлтэй харьцуулна.

FUJI Precision үйлдвэрлэгчийн лого
БНХАУ

FUJI Precision

Орон сууц, үйлчилгээний төв, үйлдвэр зэрэг барилгад шаардлагатай үзүүлэлт, төсөвт нийцэх хувилбарыг сонгоно.

Үйлдвэрлэгчийн тухай
ASIA FUJI үйлдвэрлэгчийн лого
БНХАУ

ASIA FUJI

Шахтын хэмжээ, даац, хурд, кабин, хаалга, удирдлагын шаардлагад нийцэх хувилбарыг сонгоно.

Үйлдвэрлэгчийн тухай

Гүйцэтгэсэн төслүүд

Энэ төрлийн тоног төхөөрөмж суурилуулсан төслүүд

Яармаг Молл худалдаа, үйлчилгээний төвийн гадна төрхийн дүрслэл
Төслийн дүрслэл
Худалдаа, үйлчилгээний төвХан-Уул дүүрэг, Нүхтийн зам дагуу

“Яармаг Молл” худалдаа, үйлчилгээний төв

Нүхтийн зам дагуух 8 давхар худалдаа, үйлчилгээний төвд 2 зорчигчийн цахилгаан шат, 12 урсдаг шат нийлүүлж, угсарч суурилуулсан.

Төслийг үзэх
Хүлэг Ресиденс хотхоны барилгын гадна төрх
Барилгын гадна төрх
Орон сууцХан-Уул дүүрэг, Нүхтийн зам дагуу

“Хүлэг Ресиденс” хотхон

Хотхоны 16 давхар барилгад 4 зорчигчийн цахилгаан шат нийлүүлж, угсарч суурилуулан захиалагчид хүлээлгэн өгсөн.

Төслийг үзэх
Худалдаа, үйлчилгээний барилгаСонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Тээврийн товчооны зам дагуу

Иргэн Мөнхжаргалын худалдаа, үйлчилгээний барилга

Тээврийн товчооны зам дагуух 3 давхар худалдаа, үйлчилгээний барилгад 1 зорчигчийн цахилгаан шат нийлүүлж, угсарч суурилуулсан.

Төслийг үзэх
Сургуулийн өргөтгөлБаянзүрх дүүрэг, 22 дугаар хороо

Мэдээлэл, технологийн дээд сургуулийн өргөтгөл

Мэдээлэл, технологийн дээд сургуулийн шинэ 10 давхар өргөтгөлийн барилгад 4 зорчигчийн цахилгаан шат нийлүүлж, угсарч суурилуулсан.

Төслийг үзэх
Даланзадгад дахь Даян Хаан төслийн барилгууд, дундах талбайн дүрслэл
Төслийн дүрслэл
Барилгын төсөлӨмнөговь аймаг, Даланзадгад сум

“Даян Хаан” төсөл

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд хэрэгжсэн төсөлд “РСТ” ХХК-ийн захиалгаар 1 зорчигчийн цахилгаан шат угсарч суурилуулсан.

Төслийг үзэх

Шууд холбоо

Захиалгынхаа талаар ярилцъя

Шахтын зураг, давхрын тоо, төлөвлөсөн даац, ашиглалтын зориулалтын мэдээллээ шууд хэлж болно.